Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын оргил руу автомашинаар гарахыг хориглох шийдвэрийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Их ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ. Эл шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх аж.