Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан түлшээр нийслэлчүүдийг туршиж болохгүй
514a3dd8-1a5c-4223-9fcc-71fb233358e0
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд шахмал түлшний асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг УИХ анхааралдаа авах хэрэгтэй байна. Өнгөрсөн шөнө 3 том хүн 3 хүүхэд угаартсан байна. ”Энержи ресурс” компанийн нүүрсний хаягдлыг барьцуулагчтай холиод шахмал түлш нэртэй юм хийгээд нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлдээ туршаад байдаг. Болохгүй байна гээд байхад яагаад зогсоохгүй байгаа юм. Зуух, яндангаас болоод байна гээд яриад байх юм. Сайжруулсан түлшинд ямар нэг хорт нэгдэл байна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахадбүх байгууллагууд шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Маргаашийн чуулганаар Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна есдүгээр сарын 26-нд. С.Бямбацогт гишүүн асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Түлшний бүтцийг шалгах, онцгой цаашид ямар арга хэмжээ авах талаар УИХ-д сонсох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Хүн амын 50 хувь амьдарч байгаа нийслэлд утаатай, угаартай тэмцэх асуудал байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Эмгэнэл илэрхийлж байгаа хүмүүс бүгд зочид буудалтай.  Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдлаа. Сахилга хариуцлага, дэг журам гэдэг зүйл алдагдлаа. Ийм учраас УИХ-ын чуулганаар тулгамдсан асуудлаар хаалттай мэдээлэл хийх цаг болсныг хэлсээр ирсэн. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

П.ГОО

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих