Ц.Нямдорж: Фронт байгуулж хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм бэ
11-16
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн чуулганы эхэнд сумдын Засаг дарга нар Монгол цэргийн холбоонд ороод байна. Мөн фронт байгуулсан байгаа асуудлыг хөндсөн юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “О.Баасанхүүгийн яриад байгаа нь ноцтой асуудал шүү. Төр анхааралдаа авах хэрэгтэй. Зэвсэгт хүчин бол гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах үүрэгтэй. Дотоодын улс төр элдэв юмнууд цэргийнхэнд хамаагүй. Жанжин штабын дарга, Төрийн нарийн байсан хүмүүс генерал хувцас өмсөөд фронт байгуулаад явж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал. Ноцтой асуудал шүү, нэр дэвшигчээ. Ямар фронт байгуулж хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм бэ? Яагаад генерал хувцас өмсөөд ийм зүйл хийгээд явж байдаг юм бэ? Энэ үг мөрдэс зүүсэн бүх хүнд хамаатай. Ерөнхий командлагч анхаарч байгаа байх гэж бодож байна. Цэргийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр эвлэлдэн нэгдэж болно. Генералын хувцас өмсөөд фронт байгуулна гээд явж байгаа нь эрүүл үзэгдэл биш” гэлээ.

П.ГОО
Оллоо.мн

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Мэнгэт одоо болио

Сэтгэгдэл бичих