Дуучин ноён Бондгор эрчимтэй жин хасаж тэсрэлт хийхээр болжээ
11-16

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий  Б. Золзаяагийн хамт “Fat to Fit” хэмээх цуврал контентийг үзэгчидийн хүртээл болгохоор бэлтгэжээ .

Контентийн санаа нь хүн аливаа зүйлд хичээж , түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болдог гэдгийг харуулах бөгөөд дашрамд дуулгахад гэргий Б.Золзаяа нь сайн хань төдийгүй , түүний дотны PR зөвлөгч гэдгийг эргэн тойрны найз нөхөд нь ярих юм билээ.

Түүний хамгийн сүүлд өлгийдөн авсан цомгийн нэр нь “Би Бондгор биш “ гэж нэрлэгдсэн нь тун сонирхолтой байсан бөгөөд тун удахгүй та бүхэн тус цомгийн нэрний учрыг ойлгоно бизээ.

Үүнээс гадна 2 хосын дуулсан Хос жаргал , Хоёулаа дуунууд нь үзэгч сонсогчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хуримын захиалга ихтэй тун завгүй ажиллахын зэрэгцээ сонирхолтой шинэхэн цуврал контентыг ийнхүү фэнүүддээ өргөн барьж байна.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих