Сайжруулсан шахмал түлшийг ОХУ-д шинжлүүлхэд стандартын шаардлага хангаж буй нь тогтоогджээ

ОХУ-ын СанктПетербург хотод байрлалтай Бюро Веристас Русь компанийн “Регион Северо-Запад” лабораторид Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмалыг шинжлүүлжээ. Тус шинжилгээний хариу өнгөрсөн баасан гаригт ирсэн байна. Тус лаборатори шахмал түлшний техникийн, элментын шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс зэрэг үзүүлэлтийг шинжилсэн байна.  Техникийн шинжилгээгээр шахмал түлшний чийглэг нь 2.4 гарчээ. Стандарт үзүүлэлт нь 10 ба түүнээс доош байх ёстой юм.

Үнслэг чанарын стандарт үзүүлэлт нь 29 ба түүнээс бага байх ёстой. Шинжилгээгээр 22.2 байгаа нь тогтоогджээ.

Дэгдэмтгий чанар нь стандартаар 22 болон түүнээс бага байх учиртай. ОХУ-ын лабораторийн шинжилгээгээр 19.6 гарчээ.

Хүхэр нь 1 ба түүнээс бага байх ёстой бол 0.89 байгаа нь тогтоогджээ. Харин илчлэг нь 6374 гарсан байна. Ингэснээр ОХУ-ын шинжилгээний хариугаар шахмал түлш нь стандартын шаардлага хангаж буй нь тогтоогдлоо. Мөн шахмал түлшний түүхий эдийг коксжсон эрчим хүчний нүүрс учраас ахуйд хэрэглэх боломжтой гэж дүгнэжээ.

Б.Энэрэл

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.