“iPhone 5” интернэтэд нэвтрэх боломжгүй болж магадгүй

АНУ-ын “Apple” компани энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс өмнө үйлдлийн системээ шинэчлэхийг “iPhone 5” гар утсыг хэрэглэгчдэд сануулжээ. Уг зааврыг дагаагүй “iPhone 5” интернэтэд нэвтрэх боломжгүй болно.

“Apple” компанийн мэдээлснээр, “iPhone 5”-ын хэрэглэгчид ирэх 11 дүгээр сарын 3 гэхэд 10.3.4 үйлдлийн системийг гар утсандаа татаагүй тохиолдолд цаг болон огноо зөв байгаа эсэхээс хамааран ажилладаг хавсралтуудыг ашиглах боломжгүй болох ажээ. Тэдгээр хавсралтад “App Store”, “iCloud” болон цахим шуудан, интернэтэд нэвтэрдэг хавсралтууд багтаж байна.

Хэдийгээр 10.3.4 нь “Apple”-ын үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар биш боловч “iPhone 5” загварын гар утсанд татах боломжтой хамгийн орчин үеийн хувилбар юм. Мөн “iPhone” гар утасны өмнөх үеийн загваруудыг хэрэглэгчдийн хувьд байршил тогтоох үйлчилгээнүүдийг үнэн зөвөөр авахыг хүсвэл үйлдлийн системээ шинэчлэхийг зөвлөжээ.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.