П.БАТЧИМЭГ: АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НЭГДЭЖ, АМЬ НЭХЭХ ХӨДӨЛГӨӨНД ОРОХ Л ҮЛДЛЭЭ

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан амиа алдаад таван сарын хугацаа өнгөрч байна. Хэргийг сануулахад, 2019 оны 05 сарын 17 өдрийн 19:00 цагийн орчимд Төрийн ордонд талийгаач нас барсан байдалтай олдсон байдаг.
Тухайн үед УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан эрхэм Төрийн ордонд зуурдаар нас барсан эл хэрэг шалтгаан, нөхцлийг тогтоохоор Прокурорын байгуулллагын хяналттайгаар НЦГ-ын Мөрдөн шалгах газар шалгаж байгаа хэмээн мэдээлж байв. Мөн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хийсэн задлан шинжилгээний хариугаар Г.Батхүү агсан нь цус харваагүй, мөн зүрх нь зогсоогүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл өндрөөс унаж, нас барсан, харин өндрөөс яагаад унасан нь тодорхойгүй гэж дүгнэсэн юм.

Тэгвэл П.Батхүү агсны дүү П.Батчимэг өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна…Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” хэмээн бичжээ.

О.ОНОН

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.