“Мөнгө шилжүүл” гэх хуурамч дуудлагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

9811****, 9600**** дугаараас “Танайхыг шалгалтаас чөлөөлж өгнө, энэ данс руу мөнгө хийнэ үү” гэх хуурамч дуудлага бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд рүү ирж байна гэсэн гомдлыг иргэд ихээр ирүүлж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Тиймээс энэ төрлийн дуудлага ирсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүд тухай бүрт нь мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлээд байна.

Одоогийн байдлаар энэ төрлийн дуудлага Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь болон нийслэлд гараад байгаа юм байна.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.