Д.Тогтохсүрэн: Надад шалгагдаж байгаа асуудал байхгүй

“УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр АТГ шалгаж байна” гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Энэ тухай мэдээллийг харлаа. Энэ дагуу АТГ-тай утсаар холбогдож асуухад, дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Уг нь мэдээллийг гаргахаасаа өмнө шалгадаг газраас нь асуусан бол олон нийтэд зөв мэдээлэл өгөх байсан болов уу” гэв.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.