Хонконгт автомашины зогсоол нэг сая орчим ам.доллараар зарагджээ

Дэлхийн санхүүгийн төв гэгдэх Хонконгт автомашинтай байх нь хэт их зардал гаргахад хүргэдэг талаарх мэдээллийг Си Эн Эн-д онцлон мэдээлжээ.  Үүний нэг жишээ нь Хонконгт авто машины зогсоол 1 сая орчим ам.доллараар зарагдаж буй байдал юм. 

Хонконгт машинтай байх нь хувийн хаустай байхаас илүү их зардал гаргахад хүргэх тохиолдол элбэг юм. Хүн амын суурьшил хамгийн их хотуудын нэг болох Хонконгт машины зогсоол хэт өндөр үнэд хүрэх нь энгийн үзэгдэл болжээ. Си Эн Эн агентлаг Хонконгт 12.5 метр квадрат / 134.5 sq ft / машины зогсоол 969 мянган америк доллараар зарагдсан талаар мэдээллээ.  Нэг сая орчим америк долларын үнэд хүрсэн энэ зогсоолыг Жонни Чеун гэх бизнесмэн зарсан байна.

Дэлхийд хамгийн өндөр үнэт хүрсэн машины зогсоолуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа энэхүү машины парк Хонконгийн The Center гэх барилгын өмнө байдаг юм. 79 давхар энэ барилга нь Хонконгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсд багтдаг юм. Томоохон банк, хуулийн фирм зэрэг оффисын газрууд The Center барилга дотор үйл ажиллагаа явуулдаг юм. Үүнээс өмнө буюу 2018 онд Хонконгийн Ковлоон гэх тансаг зэрэглэлийн байрны өмнөх машин зогсоол 760 мянган ам.доллараар худалдагдаж байсан тохиолдол бий. Ер нь Хонконг амьдралын өртөг хэт өндөр газруудын нэг юм.

2018 болон 2019 оны Амьдралын Өртгийн Үзүүлэлтийн судалгаагаар Хонконг хамгийн өндөр үнэтэй хотоор нэрлэгдэж байжээ. Тус хот дахь байрны дундаж үнэ 1.235 сая ам.доллар байгаа төдийгүй энэ үзүүлэлтээрээ Сингапур, Лондон болон Нью-Йоркийг ардаа орхиод байгаа юм.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.