М.Оюунчимэг хүн гүтгэсэн үү?

УИХ-ын чуулганы хуралдаанд боорцог идэж байгаад “боов” хочтой болсон гишүүн бол М.Оюунчимэг. Түүнийг УИХ-ын эмэгтэй  Батзандан гэх нь бий. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан дээр СЗХ-ны дарга С.Даваасүрэнг шүүмжилж, “Гишүүдийн өрөөгөөр орж уйлж явахаар ажлаа хийх хэрэгтэй”-г сануулсан.

Хариуд нь СЗХ-ны дарга С.Даваасүрэн нүүр номоороо дамжуулан “Хэний өрөөнд хэзээ уйлж явсныг баримттай ярих хэрэгтэй”-г гишүүд анхааруулж, хамгийн сүүлд ээжийгээ нас барах үед уйлж байснаа бичжээ. Тэгэхээр М.Оюунчимэг бусдыг гүтгэсэн үү гэдгээ баримт нотолгоотой хэлэх нь зөв байх. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэж хэнийг ч гүтгэж доромжлох эрх УИХ-ын ямар ч гишүүнд байхгүй биз.

Б.БАТ

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.