“Хүннү эйр” ХХК-ийн захирал П.Мөнхжаргал аа, онгоц хучих хэний санаа вэ

“Хүннү Эйр” компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрдөөгүйгээс нэг ажилтан нь сэхээнд 10 гаруй хоногийн өнгөрөөж байна.

Тодруулбал, “Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан. Өнөөдрийн байдлаар О.Мэргэншагай нь гавлын ясны цууралт хугарал, баруунаас зүүн хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж, баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан, харвалттай гэсэн оноштой ухаангүй хэвээр байна. Хэд хэдэн удаа хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал дээрдэхгүй хэвээр байгаа аж.

Ийнхүү “Хүннү Эйр” ХХК ХАБ мөрдөөгүйгээс болж ажилтных нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Хэрэв “Хүннү эйр” компани онгоцоо тусгай зориулалтын ангарт хийдэг байсан бол О.Мэргэншагай эрүүл саруул ажиллаж, амьдрах байлаа. Гэвч олон улсад байхгүй жишгээр буюу онгоц хучиж байсан нь өнөөдрийн байдлыг үүсгээд байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. П.Мөнхжаргал захиралтай “Хүннү Эйр” ХХК-ийнхан онгоцоо агуулах байр савтай байсан бол гэх асуулт өнөөдрийг хүртэл хариулт нэхэж байна.

Харин ХАБ мөрдөөгүй компанид хэрхэн хариуцлага тооцож байгаа талаар ЗТХЯ болон ИНЕГ-ийнхэн ганц үг ган хийсэнгүй. Энэ зуур “Хүннү эйр” ХХК-ийнхан онгоцоо хучиж, дэлхийд байхгүй санаачлагаа үргэлжлүүлсээр байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авахгүй бол хэн хэзээ дахин О.Мэргэншагай шиг хүндээр гэмтэхийг үгүйсгэх аргагүй юм.

О.ОНОН

http://olloo.mn/n/69094.html

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.