Караоке шатсанаас болж 1 хүн нас барж, 7 хүний бие хүнд байдалтай байна

Өнгөрөгч шөнө буюу аравдугаар сарын 11-ний  шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах “Эрдэнэшарга” караокед гал гарч,  20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Галын улмаас нэг хүн нас барж, 7 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэсэн мэдээлэл байна.  Тиймээс тэдгээр хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар хотруу авчирч эмчлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр,  тус караокед багш нарын баяр тэмдэглэж байсан бөгөөд цонх нь хамгаалалтын тортой байсан нь  хүмүүсийг аврах ажиллагаанд хүндрэл учруулсан байна.

Хэргийн газар аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын албан хаагчид ажиллаж  байна. Одоогоор  гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар  цахилгааны гэмтлээс гарсан байж болзошгүй байгаа ажээ.

Г.Тулга

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.