Эрэгтэй дааврыг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
514a3dd8-1a5c-4223-9fcc-71fb233358e0

Тестостерон бол хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг эр бэлгийн даавар юм. Үүний төвшинг байх ёстой хэмжээнд нь байлгаснаар булчингийн масс нэмэгдүүлэх, бэлгийн чадавхи сайжруулах төдийгүй биеийн эрч хүчээ хадгалахад ч тустай. Ингээд та бүхэнд тестостероны төвшинг бууруулдаг 8 төрлийн хүнсийг танилцуулъя.

Эрэгтэй дааврыг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

1Шар буурцаг, шар буурцагнаас гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн

 

Тестостероны төвшинг бууруулахад Эдамаме, дүфү, шар буурцагны сүү, мисо шөл зэрэг шар буурцагны агууламжтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Туршилтаар, 35 эрэгтэйд 54 өрдийн турш шар буурцагны уураг уулгаж үзэхэд тестостеороны төвшин буурсан үзүүлэлт гарчээ.

Шар буурцагнаас гаргаж авсан хүнс нь ургамлын гаралтай фитоэстрогенээр баялаг бөгөөд хүний бие дэх эстрогеныг орлож, тестостерон дааврын хэмжээг бууруулах үйлчилгээтэй. Гэхдээ фитоэстрогены үр дагаврыг хүн дээр турших боломжгүй байсан тул хархан дээр туршиж байжээ. Энэхүү туршилтын үеэр хархны түрүү булчирхай томрон, тестостеороны төвшин буурсан байж.

 

Шар буурцаг, шар буурцагнаас гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн

2Гаа

 

Бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй хамгийн сайн ургамал бол гаа юм. Тэгвэл гаа нь мөн тестостеороны түвшинг бууруулах үйлчилгээтэй аж.

Түрүүтэй гаа(spearmint), чинжүүний гаа(peppermint) зэрэг 2 төрлийн гаа нь тестостеоронд  шууд нөлөө үзүүлдэг байна. 30 өдрийн туршилтаар 42 эмэгтэйд түрүүтэй гаатай ургамлын цайг уулгахад тэдний тестостеороны төвшин огцом буурсан байв.

Үүний адилаар, харханд  чинжүүний гаатай эфирийн тосыг 20 өдөр өгч туршилт хийхэд тестостеороны төвшин мөн л буурсан байв.

Гаа болон тестостероны төвшингийн хамаарлыг судалсан туршилтууд ихэвчлэн эмэгтэйчүүд болон хархан дээр хийгдэж байсан байна. Тиймээс сүүлийн үеийн судалгаанууд гаа хэрхэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст нөлөөлдөг талаар хийгдэж байгаа юм байна.

 

Гаа

3Чихэр өвсний үндэс

 

Чихэр өвсний үндсийг уух зүйлсэд чихэрлэг амт оруулахын тулд сахарын оронд хэрэглэдэг. Мөн бусад ургамлуудтай хольж, ужиг өвчнөөс эхлээд ханиадны эмчилгээнд ч хэрэглэдэг. Харин сүүлийн үеийн судалгаагаар чихэр өвс хүний дааварт нөлөөлж, тестостеороны төвшинг бууруулдаг нь тогтоогджээ.

25 эрэгтэйд 7 хоногийн турш өдөр бүр 7 грамм чихэр өвс өгч туршилт хийхэд тэдний тестостеороны түвшин 26 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн чихэр өвсний үндсийг эмэгтэйчүүдэд өгч тэдний дааврын хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Энэхүү туршилтын үеэр эмэгтэйчүүдэд өдөрт 3.5 грамм чихэр өвсний үндэс өгхөд сарын тэмдгийн нэг мөчлөгийн дараагаар л гэхэд  тестостеороны төвшин  32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

Чихэр өвсний үндэс

4Ургамлын тос

 

Канола, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлаас гаргаж авсан тоснууд ханаагүй өөх тосоор баялаг байдаг.  Тэрхүү ханаагүй өөх тос нь эрүүл хүнсэнд тооцогддог төдийгүй тестостеороныг бууруулахад ч нөлөөлдөг байна.

Ханаагүй өөх тос байнга хэрэглэдэг 69 эрэгтэйд судалгаа хийж үзэхэд тестостероны төвшин маш бага гарсан байв. Өөр нэг судалгаагаар, дасгал хийснийхээ дараа ханаагүй өөх тос хэрэглэдэг 12 залууд шинжилгээ хийж үзэхэд тестостеороны төвшин бага гарчээ.

Гэхдээ ургамлын тосонд агуулагдах ханаагүй өөх тос дааврын төвшинд нөлөөлдөг талаарх судалгаа цөөхөн хүмүүсийн дунд хийгдсэн тул цаашид олон нийтийг хамарсан судалгаа хэрэгтэй байгаа аж.

 

Ургамлын тос

5Маалингын үр

 

Маалингын үр нь ашигтай өөх тос, ислэг болон өөр бусад олон төрлийн эрдэс, витаминаар баялаг.

Маалингын үрэнд лигнан хэмээх ургамлын гаралтай нэгдэл агуулагддаг бөгөөд энэ нь биеэс тестостероныг шахан гаргадаг байна. Мөн үүнд агуулагдах омега-3 ч тестостероны төвшинг бууруулахад тусалдаг.

Нэгэн судалгаагаар түрүү булчирхайн үрэвсэлтэй 25 эрэгтэйд хоол хүнснийх нь өөх тосыг багасгаж, маалингын үрийг хэрэглүүлж үзэхэд тестостеороны төвшин  огцом буурсан нь ажиглагджээ. Мөн 31 настай өндгөвчний олон уйланхайт хам шинж өвчтэй эмэгтэйд маалингын үр хэрэглүүлэхэд тестостеороны төвшин нь бас л буурсан үзүүлэлт гарчээ.

 

Маалингын үр

6Лаазалсан хүнс

 

Хөлдөөсөн, савласан, лаазалсан бүтээгдэхүүн нь давс, сахар, калорын төвшин өндөртэй байдгаас гадна транс тос ихтэй.

Транс тос гэдэг нь эрүүл бус өөх тос бөгөөд зүрхний өвчин үүсэх, 2-р төрлийн чихрийн шижин, үрэвсэл зэрэг өвчин үүсгэдэг. Харин транс тос агуулдаг лаазалсан бүтээгдэхүүнүүд идэх нь тестостероны хэмжээг бууруулдаг аж. Жишээлбэл, транс тостой бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг 209 залуугийн  тестостероны төвшин энгийн хүмүүсийнхээс 15 хувиар бага байдаг нь тогтоогджээ. Мөн эр бэлгийн эсийн тоо 37 хувь бага, төмсөгний хэмжээ нь жижиг зэрэг төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэсэн байна.

 

Лаазалсан хүнс

7Согтууруулах ундаа

 

Оройн хоолныхоо үеэр  нэг хундага вино уух нь эрүүл мэндэд тустай гэгддэг бол архи хэтрүүлэн хэрэглэх нь эрчүүдийн тестостероны төвшин огцом буурах шалтгаан болдог аж.

19 насны залуусд өдөрт 30-40 грамм архи уулган туршихад тестостероны төвшин нь 3 долоо хоногын дараа 6.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Архи хэтрүүлэн уух нь эмэгтэйчүүдийн тестостероны төвшинг ихэсгэдэг бол эрчүүдийн хувьд багасгадаг гэнэ.

 

Согтууруулах ундаа

8Самар

 

Самар нь ислэг, фолийн хүчил, селен, магни, зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг өөх тос агуулдаг. Мөн зарим төрлийн самар нь тестостероны төвшинг бууруулах үйлчилгээтэй байдаг гэнэ.

Өндгөвчний олон уйланхайт хам шинж өвчтэй 31 эмэгтэйд хушга, алмонд самар идүүлэхэд бэлгийн даавартай холбогдох глобулины тоо 12.5-аас 16 хувь хүртэл нэмэгдсэн аж. Энэхүү глобулин нь тестостеоронтой нийлдэг нэгэн төрлийн уураг бөгөөд  тестостеороны төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай юм байна.

 

Самар

 

Эцэст нь хэлэхэд, Тестостеороны төвшингөө хэвийн хэмжээнд байлгахын тулд хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн хоолны дэглэмээс гадна сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийвэд илүү үр дүнтэй.

Caak.mn

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих