ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2025/02/24

Засгийн газрын 14 мега төслийн нэг нь “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэсэн гангийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж байгуулах тухай тогтоолыг Засгийн газар өнгөрсөн сард баталсан.

????Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.23) “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар үйлдвэрийнхэнтэй санал солилцлоо.

????ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн Ган үйлдвэрлэлийн цогцолбор нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой чухал төсөл. Үйлдвэр ашиглалтад орсноор гангийн дотоодын хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэнэ. Үндэсний баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлж, гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

????“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн төслийн нэгжийн ахлах инженер Ж.Өлзийбадрах: Ган хайлуулах цогцолбор үйлдвэр нь нойтон баяжмалын үйлдвэр, хорголжийн үйлдвэр,
аргалжийн үйлдвэр, гангийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэрүүдийн хамт
байгуулагдахаар тооцоолсон. Цогцолбор ашиглалтад орсноор жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Түүнчлэн 1200 орчим шинэ ажлын байр бий болно.

????“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг 2022 оны 4-р сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч, удирдлага менежментийг шинэчилсэн. Төр буцаан авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 92453 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 78654 тонныг борлуулан 231,1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 2024 онд 291.7 тэрбум төгрөгийн орлого олж, 51,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 55,6 тэрбум төгрөг, Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

????ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цогцолборын ажлыг эрчимжүүлж, шийдлээ хүлээсэн, гацсан ажлуудыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

      


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05