УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2025/01/31

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийснээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тойрогтоо ажиллаж эхэллээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 350 гаруй мянган оршин суугчтай Нийслэлийн том дүүргийн нэг. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт олон шийдвэрлэх асуудал гардаг. Өнөөдөр тойргийнхоо Нэгдсэн эмнэлгийн удирдлага, албан хаагчтай уулзаж, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудтай танилцлаа.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг анх 1982 онд нээгдэж, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Харин 2020 онд дэлхийн стандартад нийцсэн жишиг Нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад оруулснаар өнөөдөр 360 гаруй ор, 630 гаруй албан хаагчтай болж өргөжөөд байна. Өнөөдрийн байдлаар дуран, төрөл бүрийн мэс заслууд, өдрийн эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хавдрын эмчилгээ гээд олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Уулзалтын үеэр Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Сүнжидмаа дурангийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх төсөл, СТ Angiography аппаратыг суурилуулах, RFA эмчилгээг нэвтрүүлэх төслүүдийг танилцууллаа. Эдгээр хоёр төсөл болон хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадыг засварлах ажлыг шийдвэрлэх тал дээр бүхий л бололцоогоороо дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Алтаншагай илэрхийллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22