Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Зохион байгуулагчдын зүгээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа гэдгээр онцлог бөгөөд түрээсийн төлбөр авдаггүй, хотын А бүсэд болдог нэгдсэн худалдаа гэдгээр онцлог болохыг хэллээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд сүүлийн гурван жил уламжлал болгон зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдааны нэг онцлог нь хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлах зорилготойгоор ямар ч түрээсийн төлбөргүй талбайг худалдаа эрхлэгчдэд санал болгодог. Тиймээс бусад үзэсгэлэн худалдаа болж байгаа газруудаас хамгийн хямд үнийг үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид маань санал болгодог. Иргэд гарын бэлэг, бусад зүйлсийг сонгохдоо ихэвчлэн импортын бараа, бүтээгдэхүүн сонгодог. Харин тус үзэсгэлэн худалдааг зорин очсоноор үндэсний үйлдвэрлэгчдийн ур хийц, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдэл хөлсгүйгээр авах боломжтойг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.