“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Д.УЛСБАЯР
2025/01/21

  УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн М.Сарнай нарын санаачилгаар баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийг дэмжих, шинэлэг бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Жамьянмядаг 2025” үзэсгэлэн, худалдааг 2025 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд 2 өдрийн турш МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна.

 “Үндэсний Эвсэл” нь Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” үзлийг эрхэмлэн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжин ажилладаг.

 УИХ-ын гишүүн А.Ундраа тус үзэсгэлэн, худалдааг 2016, 2017, 2018 онуудад “Вансэмбэрүү экспо” нэртэйгээр зохион байгуулж, оролцогч байгууллагуудаас шилдэг, шинэлэг, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг урамшуулж байсан билээ.

 Энэ удаад “Жамьянмядаг 2025” нэртэйгээр зохион байгуулагдах тус үзэсгэлэн, худалдаанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудаас мөн шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулан, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтийн хүртээл болгох талаар дэмжих юм.

“Жамьянмядаг 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл доорх линкээр бүртгэх тул баялаг бүтээгч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Жич: Үнэ төлбөргүй оролцоно.

      Дэлгэрэнгүй мэдээллийг 976-80558538, 976-99107034 дугаараас авна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22