200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ

Д.УЛСБАЯР
2024/12/23

Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ хамгийн сайн гэсэн арга замаа байгаа эдийн засгийн чадамжиндаа тулгуурлан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр гаргасаар бага ч атугай дэвшлүүд гарсаар ирсэн. Үүний хамгийн том жишээ бол 2019-2021 онуудад бид бараг л агаарын бохирдолгүй болж чадаж байсан. Гэхдээ эргээд сайжруулсан түлшээр олсон тэрхүү тэмцэл мухардалд ороод байна. 

Өнөөдөр 84000 өрх хамгийн наад захын шаардлага хангах нь  битгий хэл ангайгаад уначихсан зуухтай байгаа талаар хотын дарга мэдээлсэн. Эл асуудлыг шийдэхгүйгээр бид мянган сайхан төлөвлөгөө гарган хурал хийгээд өнөөдрийн агаарын бохирлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтыг зогсоож чадахгүй. Иймээс асуудалд илүү нийтийн эрүүл амьдрах эрхийн талаас нь бодитоор хандаж ойрын зайн шийдвэрүүдийг хамгийн оновчтойгоор гаргах шаардлагатай байна.

Мэдээж утаанаас бүрэн салах арга бол нэг ч яндангүй болох.  Одоохондоо манай улсад айл бүр цахилгаанаар халаалтаа шийдэх, эсвэл бүх гэр хорооллын айлыг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох боломж алга.  Дээрээс нь орон сууцны үнэ “хөөсрөөд”, тэнгэрт тулчихсан болохоор байранд орох боломж иргэдэд хомс байна. Тийм болохоор юуны өмнө боломжтой аргаар утааг бууруулах гэж үзэхээс өөр арга байхгүй. Нийт утааны  80 хувийг гаргаж байгаа гэр хорооллыг утаагаа шатаадаг давхар шаталтат технологийг ашиглах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзээд байгаа ажээ.  Давхар шаталтат технологийн тухайд Монголын төрийн бүхий л байгууллага болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНХАУ, ОХУ зэрэг 64 улс орон өөрийн патентиа өгч хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22
ЗГ: “14 МЕГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛ З… 2025/01/22
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/01/21
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД БҮРТГЭЛТ… 2025/01/17
БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 23 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА 2025/01/17
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС НИМГЭН БАЙГАА УЧРААС ЗОРЧИХЫГ ХОРИГЛОСОН ТЭМДГИЙГ Б… 2025/01/17
ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭХ ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УР… 2025/01/16
ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ 2025/01/16
П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛ… 2025/01/15
БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ … 2025/01/14
ЦЕГ: ДЭЛГҮҮРТ ТАНХАЙРСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/01/14
ОРДУУДЫН 2025 ОНЫ ЗУРХАЙ 2025/01/13
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Д-Д ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭ… 2025/01/13
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ 2025/01/13
ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/01/13