УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ

Д.УЛСБАЯР
2024/12/23

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин чадлыг ойрын 10-15 жилийн хугацаанд 2-3 дахин нэмэгдүүлсэн нөхцөлд гэр хорооллын өрхүүдийн тавин хувийг орон сууцанд оруулах боломж бүрдэнэ. Иймээс мөрөөдлийн хэсэгт урагшилсаар байх болтугай гээд өнөөдрийн шийдлийг олох шаардлага, нөхцөл гарцаагүй тулгараад байна.

 Утааг бууруулах гэдэг ойлголт нэгдүгээрт, нүдэнд үзэгдэх утааны хувь хэмжээг бууруулах, хоёрдугаарт, агаарын чанар сайжрах явдал юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлт дэхь хоруу чанар хамгийн их асуудал дагуулж байгааг сүүлийн үед хийгдсэн удаа дараагийн судалгаагаар тодорхой харагдаж байна. Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүн ам тутамд 92 байхад Монгол Улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30 хувиар илүү үзүүлэлттэй байна гэсэн үг юм.

Агаарын бохирдлын СO ялгарлын хэмжээний  60 хувь орчмыг гэрийн зуухнаас гарч байгааг  тогтоосон байдаг. Улаанбаатарт утаа гаргаж буй 210 мянган өрхийн 70-80 хувийнх нь зуух нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хотын даргаас эхлээд холбогдох албаныхан мэдээлсээр байгаа.

Утааг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх хамгийн ойрын шийдэл нь Монгол инженерийн зохион бүтээсэн олон түмэнд угаартах айдасгүй гэдгээр олонд танигдсан давхар шаталтат зуухыг гэр хорооллын өрхүүдэд хэрэглүүлэх нь  хамгийн ойрын зөв шийдэл болох талаар төрийн бүхий л шатны хяналт шалгалтын байгууллагууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Утаатай дэлхийн хотууд түүхий нүүрсээ сайжруулсан шахмал түлшээр солих, зуухаа хамгийн сүүлийн технологийн дэвшилтэт аргаар сайжруулах замаар явсаар өнөөдрийг хүрээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22
ЗГ: “14 МЕГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛ З… 2025/01/22
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/01/21
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД БҮРТГЭЛТ… 2025/01/17
БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 23 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА 2025/01/17
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС НИМГЭН БАЙГАА УЧРААС ЗОРЧИХЫГ ХОРИГЛОСОН ТЭМДГИЙГ Б… 2025/01/17
ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭХ ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УР… 2025/01/16
ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ 2025/01/16
П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛ… 2025/01/15
БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ … 2025/01/14
ЦЕГ: ДЭЛГҮҮРТ ТАНХАЙРСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/01/14
ОРДУУДЫН 2025 ОНЫ ЗУРХАЙ 2025/01/13
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Д-Д ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭ… 2025/01/13
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ 2025/01/13
ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/01/13