Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Э.ТУНГАЛАГ
2024/12/19


Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2024.12.19) Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар оролцов.


Тус стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг стратеги зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.


Ялангуяа нийгмийн өдөр тутмын харилцааны 30 хувийг хууль, 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан, байгууллагад давуу тал олгож, журмыг биелүүлэхгүй байх боломж бүрдүүлдэг нь авлига, хүнд суртал үүсгэж байна. Тиймээс журмуудыг цэгцлэх ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Уг ажилд Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга тодотголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22
ЗГ: “14 МЕГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛ З… 2025/01/22
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/01/21
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД БҮРТГЭЛТ… 2025/01/17
БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 23 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА 2025/01/17
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС НИМГЭН БАЙГАА УЧРААС ЗОРЧИХЫГ ХОРИГЛОСОН ТЭМДГИЙГ Б… 2025/01/17
ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭХ ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УР… 2025/01/16
ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ 2025/01/16
П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛ… 2025/01/15
БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ … 2025/01/14
ЦЕГ: ДЭЛГҮҮРТ ТАНХАЙРСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/01/14
ОРДУУДЫН 2025 ОНЫ ЗУРХАЙ 2025/01/13
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Д-Д ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭ… 2025/01/13
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ 2025/01/13
ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/01/13