Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Э.ТУНГАЛАГ
2024/11/16

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай  холбогдуулан төлөөлөгч нар санал гаргасны дагуу НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэж байна. Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн 84.2% саналаар дэмжиж Хорооны бүрэлдэхүүн болон дарга нарыг томиллоо.

НИТХ дараах 6 хороо болон томилогдсон дарга нарын товч танилцуулгыг хүргэж байна.

1.Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа

Эрх зүйч мэргэжилтэй. Чингэлтэй дүүргийн 18-р хорооны Засаг дарга, дүүргийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр  удаа сонгогдон ажиллаж байгаа анхан шатнаас шатлан дэвшиж буй туршлагатай төлөөлөгч юм.

2.Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул

 Улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

3.Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн

Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч, Нийслэлийн ИТХ-д хоёр дахь удаа сонгогдож буй төрийн албаны туршлагатай төлөөлөгч юм.

4.Ногоон хөгжлийн  хорооны дарга Б.Золтуяа

Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Татварын ерөнхий газар мэргэжилтнээс БЗД-ийн Татварын хэлтсийн дэд дарга хүртэл ажилласан, ЗТХЯ-нд ахлах мэргэжилтнээр ажилласан туршлагатай.

5.Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан

Германы Хумболдын их сургуулийг төгссөн. Гаалийн ерөнхий газар мэргэжилтнээс Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, ХУД-ийн Засаг даргын орлогч, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажилласан туршлагатай.

6.Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа

Багш, улс төр судлаач мэргэжилтэй.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д хараат бус ТУЗ-ийн гишүүн, БГД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05