“УЛААНБААТАР МАРАФОН-2024” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД 34 ОРНЫ ХҮМҮҮС ОРОЛЦОЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/11/18

"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны нийт 20,451 хүн оролцохоор бүртгүүлж, 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын байгууллага, ажилтан оролцож байна.

Гүйлт бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км 1,5 км, мөн 0.8 км, 0.5 км гэсэн зай, төрлөөр үргэлжилж байна. “Улаанбаатар марафон” 5, 10, 21, 42 километрийн гүйлтийн тэмцээнээр эхэлсэн бол 13 цагт цагт тэргэнцэртэй иргэд, гэр бүлийн гүйлтийнхэн гараанаас гарна. Тусгай олимпын төрөлд буюу 500, 800 метрийн зайд гүйх иргэд 14 цагт гарах юм.

“Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж, байгууллага хамт олон, сайн дурын ажилтнууд, олон орны иргэд олноор оролцдог томоохон өдөрлөг болон өргөжсөөр байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг нарийвчлан тогтоосон. Мөн зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 6 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 11 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 11 цагийн өмнө