ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА

Э.ТУНГАЛАГ
2024/09/25

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2024.09.24) БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цог тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц, Ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж, авто зам, цахилгаан хангамж гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн.

Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд дуусгана” гэлээ.

Хоёр улсын хилийг огтлон гарах цэгийг тогтоож, чөлөөт бүсийг хооронд нь авто замаар холбох, мөн Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх ондоо багтаж хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа аж.

Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн ой тохиож байгаа учраас Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20