ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ

Э.ТУНГАЛАГ
2024/09/24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлжээ.

Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20