УКРАИНЫ ПОЛТАВА МУЖИД ОРОС АГААРЫН ДАЙРАЛТ ХИЙСНЭЭР 51 ХҮН АМЬ ҮРЭГДЭЖ, 250 ГАРУЙ ХҮН ШАРХАДЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/04

"Ройтерс" зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдэгдсэнээр, Украины зүүн хэсгийн Полтавад Оросын арми агаарын цохилт өгсний улмаас 51 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн шархадсан байна. Полтава нь ОХУ-ын Белгород, Украины Харьковын хилээс 110 км-ийн зайд оршдог.

Гадаадын хэвлэл мэдээллийнхэн агаарын цохилтыг 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойшхи хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын нэг гэж мэдээлэлж байна.

              

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "Орос новшнууд энэ халдлагын хариуцлагыг хүлээх нь дамжиггүй. Терроризмыг зогсоох эрх мэдэл бүхий дэлхийн бүх хүмүүст уриалж байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужингууд Укрианд хэрэгтэй болохоос агуулахад биш" хэмээн хэлжээ.

Украины засгийн газар "Хохирлын хэмжээ одоогийн мэдэгдэж байснаас их байж магадгүй" гэж мэдэгдэж, агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээр хангаж, Оросын эсрэг алсын тусгалын зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөхийг барууны орнуудад удаа дараа уриалсан. Гэвч барууны орнууд тодорхой хариу өгөөгүй хэвээр байна.

Энэ үеэр олон улсын хэвлэлүүд болон Өмнөд солонгосын томоохон хэвлэл болох YTN news "Украин дахь халдлагын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад хийх төрийн айлчлалаа товлосон ёсоороо эхлүүллээ. Хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрчим хүчний хамтын ажиллагааг онцолсон байна. Монгол улс эрчим хүч, түлшний хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай" хэмээн мэдээллээд байна.

Эх сурвалж: YTN

Орчуулсан: Э.Тунгалаг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20