ХУУЛЬ БУСААР САМАР ТҮҮЖ БАЙСАН 97 ИРГЭНИЙГ УУЛНААС БУУЛГАЖ, ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГУРВАН ҮЙЛДЛИЙГ ЦАГДААД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/08/30

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй  зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна.

Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.

Иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсаар хүлээж авч байгаагаас гадна байгууллагын фейсбүүк чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ф.КИШИДА НАР УУЛЗАВ 2024/09/24
СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА 2024/09/23
О.ОСОРЖАМАА: ЭЛЭГ, ХОДООД ГЭДЭС ГЭЭД ХУТГАЛУУЛААГҮЙ ГАЗАР БАЙХГҮЙ ЭМНЭ… 2024/09/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2024/09/20
“БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙ… 2024/09/20
ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДУУДЛАГА ХУДА… 2024/09/20