Олимпын мандатаар явсан албаны хүмүүсийн нэрс задарлаа

Э.ТУНГАЛАГ
2024/08/10

Монголын Үндэсний олимпын хороо нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ОУОХ-ны гишүүн, төрийн бус байгууллага юм. Энэ удаагийн олимпын наадамд МҮОХ-ны гишүүд спортын сэтгэл зүйч, хоол зүйчийг авч явахгүй албаны хүмүүсийг авч явсан гэх хэл ам нийгэмд маш хүчтэй өрнөж байна. Уг шйл явдалтай холбогдуулан “Парис 2024” Олимпын наадамд оролцсон шигшээ багийн тамирчид, албаны бүрэлдэхүүнд олгогдсон мандатын мэдээллийг тодрууллаа. Үүнд Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга болон түүний бие хамгаалагч У.Энхтөр тэргүүтэн явжээ. Түүнчлэн Дуучин Д.Дандий-Ядам явсан байна. 



  • Нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгогддог. Дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх (transferable) байдлаар зохицуулалт хийснийг * -аар тэмдэглэв.
  • Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-оос гаргасан.
  • “Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ын журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.
  • МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан.
  • Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй.
  • МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ-оос бүрэн гардаг.
  • МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардал нь хувиасаа гардаг. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05