2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс дөрөв нь УИХ-ын гишүүн болж, парламентад суугаад буй.
Тэд бол Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Х.Болормаа, Н.Батсүмбэрэл нар юм. Одоогоор Хан-Уул дүүргийн Засаг даргаар хэн томилогдох нь тодорхой болоод байгаа бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ч тодорхой болжээ.
Тодруулбал, тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарыг Засаг дарга болгох тухай яригдаж буй аж. Хотын дарга Х.Нямбаатарын захирамж гарсанаар энэ томилгоо албажиж, Б.Хуягбаатар орон нутгийн сонгуульд багаа авч орох юм.
Сонгинохайрхан дүүргийн хувьд, өнгөрсөн хугацаанд дэд бүтэц сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдсэн. Зам байгууламж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргээрээ бусад дүүргээ байлдан дагуулж буй юм. Мөн дүүргийн хурлын дарга Б.Хуягбаатарын хувьд, өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллүүд ажлууд, өсвөр үеийнхний хүмүүжил төлөвшил, эх орноо гэх үзэл суртлыг бий болгох ажлуудыг чухалчилж, хөршийн хяналтыг сайжруулсан зэрэг ажлаараа олонд багагүй танигдаад авсан билээ.