НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН 10 ЖИЛД ҮЕРИЙН ТОО БУУРАХГҮЙ, ОГЦОМ ӨСӨЛТ БИЙ БОЛОХ АЮУЛТАЙ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/06/26

Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошингийн үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлжээ.

Үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхад суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул харагдаж байна.

2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад нийт 41 үерийн аюул тохиолдсоноос жилд дунджаар гурван удаа тохиолдож байна. Цаашид ч энэ эрчимжил буурахгүй гэдгийг дурджээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2,063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2,174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.ХУЯГБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОХООР ЯРИГДАЖ БАЙН… 2024/07/03
ДОЛДУГААР САРЫН 9-НД “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” БОЛНО 2024/06/26
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН 10 ЖИЛД ҮЕРИЙН ТОО БУУРАХГҮЙ, ОГЦОМ ӨСӨЛТ … 2024/06/26
САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭР ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВЬСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮ… 10 цагийн өмнө
ЭНЭ НААДМААР ХУРДАН ХАРИУ НЬ ГАРДАГ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВНА 10 цагийн өмнө
НЭГ САР ХҮРЭЭГҮЙ НЯЛХ ХҮҮХДЭЭ АСРАГЧДАА ҮЛДЭЭГЭЭД ЯВСАН ЭМЭГТЭЙГ ОЛЖ Т… 10 цагийн өмнө
2020 ОНЫ СОНГУУЛИАР 2500 ГАРУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙЖЭ… 10 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 12 ХҮН НАС БАРЖЭЭ 10 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭ… 10 цагийн өмнө
ШИНЭЭР ДОЛООН ЧИГЛЭЛД, ГЭР ХОРООЛОЛ ДУНДУУР НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВНА 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСАД ТӨ… Өчигдөр
СЕХ: ГАДААД УЛС ДАХЬ ИРГЭДИЙН ИРЦ 50.9 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
СЭЛБЭ, ДУНД ГОЛ ДАГУУ 1,400 ШОО МЕТР ЛАГ ХАГШСААСЫГ ЦЭВЭРЛЭН ГАГРАЛАА 2024/06/22
БЗД-Т ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ ХОЁР АМИА АЛДЖЭЭ 2024/06/21
ГАДААД УЛСАД БАЙГАА 13,095 ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЖЭЭ 2024/06/17
БУТАНЫ ХААНТ УЛСААС МОНГОЛД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭЖМЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨ… 2024/06/17
М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМЭГ НӨХӨН ОЛГОЛОО 2024/06/17
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРД АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 2,351 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГД… 2024/06/17
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 2024/06/14
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… 2024/06/14