ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/06/14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм. 

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцлов.

Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.ХУЯГБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОХООР ЯРИГДАЖ БАЙН… 2024/07/03
ДОЛДУГААР САРЫН 9-НД “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” БОЛНО 2024/06/26
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН 10 ЖИЛД ҮЕРИЙН ТОО БУУРАХГҮЙ, ОГЦОМ ӨСӨЛТ … 2024/06/26
САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭР ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВЬСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮ… 10 цагийн өмнө
ЭНЭ НААДМААР ХУРДАН ХАРИУ НЬ ГАРДАГ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВНА 10 цагийн өмнө
НЭГ САР ХҮРЭЭГҮЙ НЯЛХ ХҮҮХДЭЭ АСРАГЧДАА ҮЛДЭЭГЭЭД ЯВСАН ЭМЭГТЭЙГ ОЛЖ Т… 10 цагийн өмнө
2020 ОНЫ СОНГУУЛИАР 2500 ГАРУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙЖЭ… 10 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 12 ХҮН НАС БАРЖЭЭ 10 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭ… 10 цагийн өмнө
ШИНЭЭР ДОЛООН ЧИГЛЭЛД, ГЭР ХОРООЛОЛ ДУНДУУР НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВНА 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСАД ТӨ… Өчигдөр
СЕХ: ГАДААД УЛС ДАХЬ ИРГЭДИЙН ИРЦ 50.9 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
СЭЛБЭ, ДУНД ГОЛ ДАГУУ 1,400 ШОО МЕТР ЛАГ ХАГШСААСЫГ ЦЭВЭРЛЭН ГАГРАЛАА 2024/06/22
БЗД-Т ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ ХОЁР АМИА АЛДЖЭЭ 2024/06/21
ГАДААД УЛСАД БАЙГАА 13,095 ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЖЭЭ 2024/06/17
БУТАНЫ ХААНТ УЛСААС МОНГОЛД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭЖМЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨ… 2024/06/17
М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМЭГ НӨХӨН ОЛГОЛОО 2024/06/17
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРД АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 2,351 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГД… 2024/06/17
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 2024/06/14
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… 2024/06/14