ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ДУУТ ДОХИОТОЙ, 360 ГРАДУС ЭРГЭДЭГ КАМЕРУУД БАЙРШУУЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/06/14

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулсан.

Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.

Энэ жил “Их хар сүлд” ХХК-тай хамтран аюултай болон иргэд олноор зорчиж байгаа 8 байршлыг тодорхойлж, хяналтын камер суурилуулах бэлтгэл ажлын хүрээнд 13 метрийн өндөртэй 8 ширхэг шон байрлуулж, сүлжээнд холбох ажил хийгдэж байна.

Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.ХУЯГБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОХООР ЯРИГДАЖ БАЙН… 2024/07/03
ДОЛДУГААР САРЫН 9-НД “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” БОЛНО 2024/06/26
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН 10 ЖИЛД ҮЕРИЙН ТОО БУУРАХГҮЙ, ОГЦОМ ӨСӨЛТ … 2024/06/26
САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭР ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВЬСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮ… 9 цагийн өмнө
ЭНЭ НААДМААР ХУРДАН ХАРИУ НЬ ГАРДАГ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВНА 9 цагийн өмнө
НЭГ САР ХҮРЭЭГҮЙ НЯЛХ ХҮҮХДЭЭ АСРАГЧДАА ҮЛДЭЭГЭЭД ЯВСАН ЭМЭГТЭЙГ ОЛЖ Т… 9 цагийн өмнө
2020 ОНЫ СОНГУУЛИАР 2500 ГАРУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ ИРЖ БАЙЖЭ… 10 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 12 ХҮН НАС БАРЖЭЭ 10 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭ… 10 цагийн өмнө
ШИНЭЭР ДОЛООН ЧИГЛЭЛД, ГЭР ХОРООЛОЛ ДУНДУУР НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВНА 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСАД ТӨ… Өчигдөр
СЕХ: ГАДААД УЛС ДАХЬ ИРГЭДИЙН ИРЦ 50.9 ХУВЬТАЙ БАЙНА Өчигдөр
СЭЛБЭ, ДУНД ГОЛ ДАГУУ 1,400 ШОО МЕТР ЛАГ ХАГШСААСЫГ ЦЭВЭРЛЭН ГАГРАЛАА 2024/06/22
БЗД-Т ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ ХОЁР АМИА АЛДЖЭЭ 2024/06/21
ГАДААД УЛСАД БАЙГАА 13,095 ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЖЭЭ 2024/06/17
БУТАНЫ ХААНТ УЛСААС МОНГОЛД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭЖМЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨ… 2024/06/17
М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМЭГ НӨХӨН ОЛГОЛОО 2024/06/17
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРД АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 2,351 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГД… 2024/06/17
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 2024/06/14
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… 2024/06/14