УИХ-ЫН ГИШҮҮД, ХУУЧЧУУЛААСАА ХАРАМЛАСАН МАН-ЫН ЖАГСААЛТ

Э.ТУНГАЛАГ
2024/06/10

МАН-ын жагсаалтын нэгдүгээрт Япон улсад бакалавр, магистр, доктороо хамгаалсан Хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц бичигдсэн. Төлөвлөлтгүй хотдоо түгжирч, утаа, хөрсний бохирдолдоо дарлуулсан нийслэлчүүдэд тун хэрэгтэй нэгэн дүр бол гадаадад мэргэжил эзэмшсэн хот төлөвлөгч. Түүнийг МАН-ынхан сайтар тооцоолон гаргаж ирсэн. Гэхдээ олон дипломынхоо хэргийг хэрхэн гаргаж, хаана ямар ажил эрхэлж, туршлага хуримтлуулсан нь төдийлөн ил болоогүй учир төр түшилцэх хүн мөн эсэхэд эргэлзэх нь олон. Гэхдээ эрх баригч намын номер нэгээр орж ирж байгаа түүнд ирэх парламент аль хэдийн үүдээ нээсэн гэж ойлгож болно.

Жагсаалтын хоёрдугаарт Австралид магистр, доктороо хамгаалсан цахилгааны инженер М.Энхцэцэгийг эрэмбэлсэн. Доктруудаар эхэлсэн МАН-ын жагсаалт үүрэн холбооны Ондо ХХК-ийн үүсгэн байгуулагч, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт түүчээлэгч Ч.Анар шаркаар үргэлжилнэ. Бизнесийн салбарын эерэг төлөөллийн нэгд зүй ёсоор багтах түүнийг жагсаалтын дээгүүр бичсэн нь залууст таалагдах сонголт байлаа.

Салбар бүрийн төлөөллийг багтаасан МАН-ын жагсаалт нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл гэх мэтчилэн хөвөрнө.

Тус намын жагсаалтын ёсдүгээрт бичигдсэн монголын бизнесийн салбарын томоохон тоглогч MCS группээс ажлын гараагаа эхэлж дэд ерөнхийлөгч болтол өсөн дэвжсэн, шарк Д.Энхтүвшин нэрээ татсан нь олны анхаарал татсан үйл явдал байлаа.


МАН-ын удирдлагууд жагсаалтын нөхдөө бүгдийг нь сонгуульд анх удаагаа дэвшиж буй нэр цэвэр хүмүүс гэж тодотгож байгаа ч бүгд улс төрийн шинэ тоглогчид уу гэвэл бас биш юм.

Дэд сайдууд, намын нарийн бичиг, хяналтын хорооны дарга, ерөнхийлөгчийн зөвлөх, улсын их хурлын даргын зөвлөх, ерөнхий сайдын зөвлөх, хотын даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгчид гэх мэт нам дагаж тушаалд хүрсэн хүмүүс жагсаалтын талаас илүүг бөглөнө.

Тухайлбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо гэх мэт.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж асан А.Ариунзаяа жагсаалтын 12 дугаарт эрэмбэлэгдсэн. Тэрээр сайдын ажлаа өгөхдөө яамны ажилчдадаа чиглэл өгч алга ташуулан тухайн бичлэгээ цахим орчинд тарааж, олноо хайрлагдсан дүрийг өөртөө наах оролдлого хийсэн нь хэсэгтээ гоочлуулах шалтгаан болсон.

Өдгөө тэрээр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллан намын дотоод асуудалд дэндүү ойроос оролцдог нэгэн.

Жагсаалтад багтсан эмэгтэйчүүд дундаас олны анхаарлыг татаж буй өөр нэгэн бол Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч О.Номинчимэг. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Улаанбаатар хотын газар олгогт, хүүхдийн тоглоомын талбайн стандартыг ярьж нийслэлийн хэвлэлийн албатай гэрээтэй байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийнхөө царайг олон нийтэд хоногшуулах ажлыг энэ хаваржин хийсэн тэрээр жагсаалтын 16-д бичигдэж чадсан.

Ардын нам дандаа араа шүдээ нуусан нөхдийг жагсаалтдаа оруулсан уу гэвэл бас үгүй. Ажиллаж буй салбартаа манлайлагч экспертүүд ч чамлахааргүй олон байгааг магтууштай. Тухайлбал төрийн албаны олон салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан, энгийн амьдралаас их хүсэл мөрөөдөл өөд тэмүүлж буй Монголын төмөр зам ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал жагсаалтын 33-рт эрэмбэлэгдсэн байна. Өөрт оногдсон ажил үүргийг олон таван үггүй яс гүйцэтгэдэг залуусын төлөөлөл түүнийг харин ч хойно эрэмбэлжээ гэх нэгэн ч байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
16 НАСТАЙ ОХИНЫ АМИА ЕГҮҮТГЭСЭН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ Ш… 21 цагийн өмнө
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭГДЭЖ ХААГДДАГ ДЭЭВЭРТЭЙ, 30000 ХҮНИЙ СУУДА… 23 цагийн өмнө
ГАР УТСАА ЭНГЭРТЭЭ ХИЙСЭНИЙ УЛМААС АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ 23 цагийн өмнө
БАРИЛГЫН САЛБАР ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ШАЛГУУРТ… 23 цагийн өмнө
ЭНЭ САРЫН 12-НД ОРСОН ТҮР ЗУУРЫН БОРООНЫ УЛМААС 500 ГАРУЙ БОГ МАЛ ХОРО… 23 цагийн өмнө
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ДУУТ ДОХИОТОЙ, 360 ГРАДУС ЭРГЭДЭГ КАМЕРУУД БАЙРШ… 23 цагийн өмнө
Э.ХҮСЛЭН ШАТРЫН ӨСВӨРИЙН АЗИЙН АШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2024/06/12
“ХҮСЛИЙН ХАЙРЦАГ”-Т САНАЛ, ХҮСЭЛТ, МӨРӨӨДЛӨӨ БИЧИЖ, ҮЛДЭЭСЭН ХҮҮХДҮҮДИ… 2024/06/12
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТАД АНХ УДАА ХӨГЖЛИЙН… 2024/06/12
ШАЛГАЛТААС БОЛЖ ГУРАВДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ 16 НАСТАЙ ОХИН АМИА ХОРЛ… 2024/06/12
ОСЖД (ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА)-ААС “ЦОГТЦЭЦИЙ ӨРТӨӨ… 2024/06/10
Н.НОМТОЙБАЯРЫН ШҮҮХИЙН ШИЙДЭВ СЕХ-НД ИРЭЭГҮЙ ТУЛ ТҮНД НЭР ДЭВШИГЧИЙН Ү… 2024/06/10
УИХ-ЫН ГИШҮҮД, ХУУЧЧУУЛААСАА ХАРАМЛАСАН МАН-ЫН ЖАГСААЛТ 2024/06/10
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 1.5 САЯ ОРЧИМ ЦЭЦЭГ ТАРИНА 2024/06/04
“ТАЛЫН САЛХИ2024” ОЛОН УЛСЫН МОТО НААДАМ ЭНЭ САРЫН 8,9-НД БОЛНО 2024/06/04
“БАЯН ШУВУУ" ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГАД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТ… 2024/06/04
21 НАСТАЙ НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН … 2024/05/30
“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИУД" СЭДВЭЭР ХАМТ… 2024/05/30
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД 8:00-20:00ЦАГИЙН ХООРОНД ХААХ ЗАМУУД 2024/05/30
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ААВ С.ШААРИЙБУУ ИЗНН-ААС УИХ-Д НЭ… 2024/05/30