Б.БАТЗОРИГ: МАНСУУРСАН ЭТГЭЭД НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨЖ, НОХОЙД ӨГСӨН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ОДООГООР БАТЛАХ БОЛОМЖГҮЙ

Э.ТУНГАЛАГ
2024/02/26

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэгдээд буй нэгэн гэмт хэргийн талаар өнөөдөр албан ёсоор дараах мэдээллийг өглөө. 

Тодруулбал ХУД-ийн 13-р хороо ..дугаар гудамжны ..дугаар тоотод оршин суух иргэн "Б" гэх 47 настай эрэгтэйтэйтэй хамт амьдарч байсан иргэн "Ц" нь 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон байна. Өөрийн ойр дотнын болон гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барих боломжгүй боллоо гэсэн гомдол мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тоотод оршин суух "Б"-н гэр болон тээврийн хэрэгслээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг "Амфетамин", "Метамфетамин" гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн байж болзошгүй байгаа аж. 

Иймд иргэн "Ц"-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн "Б"-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Мөн "Б" гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдалд тогтоогджээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Хар тамхитай тэмцэх газар зэрэг нэгжээс бүрдсэн ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 4 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 9 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 10 цагийн өмнө