НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН ЦАЛИНГ 3,500,000 ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/02/26

Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут зэрэг асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга Ж.Батбаясгаланд хандан шаардлага хүргүүллээ.

Энэ талаар шаардлага хүргүүлсэн иргэд "Энэ сарын 28-нд НИТХ-ын ээлжит бус хурал болно. Уг хурлаар доорх гурван асуудлыг нэн яаралтай баталж өгнө үү гэж шаардлага хүргүүлж байна.

Нийтийн тээвэрт ажилласан жолооч нарын ажлын найман цагийн цалинг бүтнээр нь бодож олгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан жолооч нарын нэг сарын цалинг бүх татвар, шимтгэлийг хасаад 1,000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг олгох, мөн жолооч нарын тэтгэврийн эрх үүсэх үед нь нэг удаа 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож өгөхийг шаардаж байна.

Нийтийн тээврийн салбарт хүний нөөцийн асуудал ярвигтай байгаа. Үүнийг цалин нэмснээр л шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй. Одоогоор жолооч нар 1,600,000-1,800,000 төгрөгөөс шимтгэлээ хасуулдаг. Цайны 20 минуттай, амралтын зохицуулалтгүй хүнд нөхцөлд ажилладаг тул жолооч нар өөр хувийн компанид ажиллахыг илүүд үздэг.

Нийтийн тээврийн хуучин маршрутаар явахад ямар нэг асуудал байхгүй. Өмнө нь автобусны хүрэлцээ муу, эвдрэл ихтэй байсан бол одоо шинэчлэгдээд энэ асуудал жигдэрсэн. Автобус хүлээгдэж буй гол шалтгаан бол түгжрэл. Үүнийг шийдэхийн тулд иргэдийг хувийн унаагаараа түгжирч явах уу эсвэл нэгдүгээр эгнээг нь бүрэн чөлөөлж өгөөд нийтийн тээврээр явах уу гэдэг сонголтыг өгөх хэрэгтэй.

Бид уг шаардлагынхаа хариуг гурав хоног хүлээнэ. НИТХ-ын хурлаар бидний асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн дараагийн алхам руу орно" гэж ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28