БҮХ АВТО ЗОГСООЛЫГ НЭГДСЭН СИСТЕМД БҮРТГЭНЭ

Д.УЛСБАЯР
2024/02/08

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв. Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн.  Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:

  • Төвлөрсөн ил авто зогсоол
  • Төвлөрсөн дотор авто зогсоол
  • Орон сууцны хороолол дундах авто зогсоол
  • Гудамж, зам дагуух авто зогсоол
  • Их багтаамжтай газар доорх авто зогсоол
  • Их багтаамжтай олон давхар зогсоол
  • Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.МӨНХБААТАР: МОНГОЛ ИНЖЕНЕР УТААГҮЙ ЗУУХ БҮТЭЭСЭН ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ОЮУ… 2024/12/09
УГААРТАХ АЙДАСГҮЙ “НҮҮДЭЛЧИН ЭКО” ЗУУХЫГ СОНГОХ ШАЛТГААН 2024/12/09
БЗД-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА 2024/12/03
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 2024/11/30
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМН” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭДЭ ШАГНАЛ ГАРДУУЛ… 2024/11/25
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН … 2024/11/20
ХҮРЭЭ МАЙДАР БУРХНЫГ ДУГАНЫН ХАМТ ДАХИН СЭРГЭЭН БҮТЭЭЖЭЭ 2024/11/18
“УЛААНБААТАР МАРАФОН-2024” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД 34 ОРНЫ ХҮМҮҮС ОРОЛЦОЖ Б… 2024/11/18
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА 2024/11/18
БАНКОК ХОТЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2024/11/18
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ 2024/11/18
НИЙСЛЭЛИЙН ИТХ, ПУСАН ХОТЫН ИТХ ХООРНД НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ … 2024/11/18
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал бо… 2024/11/18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа 2024/11/16
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ… 2024/11/14
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА 2024/11/14
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ САРА … 2024/11/12
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зө… 2024/11/06
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2.71 ГА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭДЭЛБЭРТ БҮРТГЭЛЭЭ 2024/11/01