Х.НЯМБААТАР: БИ ХЭН НЭГЭН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ХЯЗГААРЛААГҮЙ

Д.УЛСБАЯР
2024/02/08

Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай асуудлыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэж байна.

Уг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар: Би хэн нэгэн хүний бизнесийг хязгаарлаж, машин авахыг нь зогсоох гээд байгаа юм биш. Түгжрэлийг шийдэхийн тулд  ийм шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргахаас аргагүй. Хэдий хэр хурдан хугацаанд ийм шийдвэр гаргана, төдий чинээ хурдан 2025 онд тэг зогсохоос урьдчилан сэргийлнэ. Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ тоог хязгаалахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ" гэлээ.

2013 онд Улаанбаатар хот 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянгад хүрээд байна. Жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна гэсэн судалгаа ч бий. Энэ 10 жилийн хугацаанд Улаанбаатар хот дахь нийт замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл машин нь 100 хувиар буюу хоёр дахин нэмэгджээ. Тийм учраас автомашины дугаар олголтод хязгаарлалт хийхээс өөр аргагүй болоод байна гэж хотын удирдлагууд үзэж байна. 

Гэр хорооллын газар олголтыг зогсооно

Түгжрэлийг шийдэхийн тулд  гэр хорооллын газар олголтыг зогсоох бодлого баримтлахаа Хотын дарга мөн яриандаа онцоллоо. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 200 мянга гаруй өрх амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь нийт нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь. Иймд одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авахад анхааран ажиллах ажээ.

Орон нутгийн автомашинууд УБ хотод 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийн зам ашигласны төлбөр төлнө

Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй. Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө гэж Хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Тиймээс Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулахаар төлөвлөж байна. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа аж. 

Авто машинууд зам дээр автомашинууд багтахаа больж байгаа тул үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авна тэг хотын удирлагууд үзэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22
ЗГ: “14 МЕГА ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСӨЛ З… 2025/01/22
“ЖАМЬЯНМЯДАГ 2025” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025/01/21
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД БҮРТГЭЛТ… 2025/01/17
БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 23 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА 2025/01/17
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС НИМГЭН БАЙГАА УЧРААС ЗОРЧИХЫГ ХОРИГЛОСОН ТЭМДГИЙГ Б… 2025/01/17
ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭХ ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УР… 2025/01/16
ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ХҮРТЭЛ ХҮЙТЭРНЭ 2025/01/16
П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛ… 2025/01/15
БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ … 2025/01/14
ЦЕГ: ДЭЛГҮҮРТ ТАНХАЙРСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/01/14
ОРДУУДЫН 2025 ОНЫ ЗУРХАЙ 2025/01/13
16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Д-Д ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭ… 2025/01/13
ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮНЭ 2025/01/13
ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/01/13