XVII жарны "Хилэнт эх" хэмээн модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор сэтгүүлч Л.Нинжцамц энгэрээ мялгалаа.
Тэрбээр шагнуулсны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Сэтгүүлзүйн салбарт 30 жил ажиллаж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлч нөхдийнхөө хамт тууштай тэмцэж явсныг минь өндрөөр үнэлсэнд баяртай байна" гэжээ.
Л.Нинжжамц нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгсжээ.