ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Э.ТУНГАЛАГ
2023/12/04

Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ажлын албаны Хууль эрх зүй, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн шатрын холбоо НҮТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд нийт 88 иргэн оролцсоноос эрэгтэй 63, эмэгтэй 25 шатарчин оролцов. Тамирчид тусгайлан гарсан удирдамжийн дагуу Швейцар системээр 8 өрөг тоглож өндөрлөлөө.
Тэмцээний шагналт байранд:
Эмэгтэй төрөлд:
????1-р байр Түмэн-Өлзийн Ариунзаяа /16-р хороо/
????2-р байр Октябрийн Ариунзаяа /11-р хороо рейтинг1459/
????3-р байр Гүнсэнгийн Нямсүрэн /17-р хороо/
Эрэгтэй төрөлд:
????1-р байр Чойжилжавын Батзаяа /21-р хороо рейтинг 1891/
????2-р байр Гэндэний Энхбаяр /18-р хороо рейтинг 1852/
????3-р байр Очирын Батмягмар /2-р хороо рейтинг1651/
Тусгай байр:
????Лхамхүүгийн Отгонбаяр /10-р хороо рейтинг 1789/
????Эрдэнэбуяны Алтантулга /24-р хороо/
????Ононгын Төмөрсүх /20-р хороо/