Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд, мөн адил нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Улмаар Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна.