Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.05.05-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцэж, зарим шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос зүйлчлэлийг өөрчилж ял хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хэргийг дахин хэлэлцээд шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна.