Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.06.26-ны өдөр тус хэргийг хэлэлцээд, хэргийн нэг холбогдогч болох Б.Даариймаагийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж эсэргүүцэл бичиж уг шийдвэрийг хүчингүй болгуулсан. Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд Б.Даариймааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн.