ХЭРГИЙН ТОЙМ: ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ

Д.УЛСБАЯР
2023/12/07

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ 

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэг одоогоор шүүхээр хэлэлцэгдээгүй байна. 

Д.КЁКШҮЮЗАНБАТБАЯР НАРЫН ХЭРЭГ ХОЙШИЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Үүнийг прокуророос эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. Хэргийн шүүх хурал 2023.12.01-ний өдөр зарлагдсан боловч хойшилжээ. 

ЖАСТЫН БАТХҮҮ НАРЫН ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023.03.15-нд хэргийг хэлэлцээд Ш.Батхүүгийн зарим хэргийг болон 3 хүнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зарим хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон.

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ч.ЧИМЭДИЙН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧСЭН Ч ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ 

Хэргийг Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Шүүхээс хэрэгт ач холбогдолгүй ажиллагаануудыг хий гэсэн, мөн нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүй учраас прокурор эсэргүүцэл бичсэн. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж аваагүй байна. 

Т.БАДАМЖУНАЙН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ 

Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ. Одоогоор эсэргүүцлийг хэлэлцээгүй байгаа юм. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН  80 ХҮН 4 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЯЛ ШИЙТГЭЛ ХӨНГӨДСӨН, ТОХИРООГҮЙ ГЭЖ ПРОКУРОРООС ҮЗЖЭЭ

 Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна. 

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос байгаа нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.МӨНХБААТАР: МОНГОЛ ИНЖЕНЕР УТААГҮЙ ЗУУХ БҮТЭЭСЭН ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ОЮУ… 2024/12/09
УГААРТАХ АЙДАСГҮЙ “НҮҮДЭЛЧИН ЭКО” ЗУУХЫГ СОНГОХ ШАЛТГААН 2024/12/09
БЗД-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВӨЛГӨӨН БОЛЖ БАЙНА 2024/12/03
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА 2024/11/30
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМН” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭДЭ ШАГНАЛ ГАРДУУЛ… 2024/11/25
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН … 2024/11/20
ХҮРЭЭ МАЙДАР БУРХНЫГ ДУГАНЫН ХАМТ ДАХИН СЭРГЭЭН БҮТЭЭЖЭЭ 2024/11/18
“УЛААНБААТАР МАРАФОН-2024” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД 34 ОРНЫ ХҮМҮҮС ОРОЛЦОЖ Б… 2024/11/18
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА 2024/11/18
БАНКОК ХОТЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2024/11/18
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ 2024/11/18
НИЙСЛЭЛИЙН ИТХ, ПУСАН ХОТЫН ИТХ ХООРНД НАЙРАМДАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ … 2024/11/18
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал бо… 2024/11/18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа 2024/11/16
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ… 2024/11/14
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА 2024/11/14
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР АЗИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ САРА … 2024/11/12
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зө… 2024/11/06
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2.71 ГА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭДЭЛБЭРТ БҮРТГЭЛЭЭ 2024/11/01