НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОРЛОГЫГ 1.9 ИХ НАЯД, ЗАРЛАГЫГ 1.1 ИХ НАЯДААР БАТАЛЛАА

Э.ЭНХЧИМЭГ
2023/12/01

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1,9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1,1 их наяд төгрөгөөр баталсан байна. Улсын төсөвт 230,3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47,8 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталжээ.

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулсан байна. Ингэхдээ;

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусган нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

  • Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын
  • 46,3 хувь буюу 1,1 их наяд төгрөгийг урсгал зардалд,
  • 40,3 хувь буюу 964,8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд,
  • 3,6 хувь буюу 85,2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
  • 0,3 хувь буюу 7,5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт,
  • 9,5 хувь буюу 230,3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

 

Дүүргүүдийн суурь зарлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хянаж, 2023 оны түвшнээс 45,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247,8 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3,4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан юм.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… Өчигдөр
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 2025/01/22
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/01/22
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 2025/01/22
DEMARCUS COUSINS 3-Р САРЫН 7-НД МОНГОЛД ИРНЭ 2025/01/22