ТАВАН СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ДАМЖИН ИРГЭДИЙН 454 МАЛЫГ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Э.ЭНХЧИМЭГ
2023/11/30

Сүхбаатар аймгийн таван сумын нутаг дэвсгэрийг дамнасан, олон удаагийн үйлдэлт малын хулгайн хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Эрдэнэцагаан, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 2021 оны тавдугаар сараас 2023 оны  есдүгээр сарын хооронд иргэдийн 33 адуу, найман үхэр, 344 хонь, 11 ямаа нийт 454 малыг 31 удаагийн үйлдлээр хулгайлсан гурван бүлэг 13 холбогдогчтой 31 хэргийг илрүүлжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Мал хулгайлах гэмт хэргийн арга улам нарийсаж, бүлэг зохион байгуулалтад орохын зэрэгцээ нэг хэсэг нь тухайн айлаа, хөрш саахалтыг нь нөгөө хэсэг нь бэлчээр нутаг ус, хашаа хороог нь судлан тандаж, мэдээллээ солилцож гэмт хэрэг үйлдэх өдрөө товлодог. Малыг амьдаар нь болон нядалж зөөвөрлөн Хэнтий, Дорнод аймгийн ченж нарт худалдах тохиолдлууд ажиглагдаж байна. Тиймээс иргэд, малчид малаа байнгын хараа хяналттай байлгах шаардлагатай. Мөн цагдаагийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагаж мөрдөн, сэжигтэй хүн болон техник хэрэгслийн хөдөлгөөний талаарх мэдээллээ өгч солилцох хэрэгтэй гэдгийг Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэвээн-Очир хэллээ.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Мал мах-2023 хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрт есөн постыг гарган ажиллуулсаны үр дүнд энэ төрлийн хоёр хэргийг газар дээр нь илрүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05