Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа энэ хоёр үг тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог. Гэтэл манай улсад жил ирэх тусам хүчирхийллийн асуудал хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хомс учир хохирогчдын тоог улам нэмж байгаа аж. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн үйлдэл бүрийг РД-аар бүртгэдэг болжээ
Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар гурван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо гэдгийг сануулъя. Түүний цаана олны нүднээс далд хэчнээн эмэгтэйчүүд ханилсан ханийнхаа гарт харгислал амсч байгааг таах аргагүй.