ШАТАХУУНЫ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ СААДГҮЙ, ТОГТВОРТОЙ ЯВУУЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРОСЫН ТАЛААС АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЭВ

Д.УЛСБАЯР
2023/11/30

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад иржээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа"-г хэлээд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллах хүсэлт тавьжээ.

Мөн Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцсон байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭЛЭГЛЭЖ БУЙ БИЧЛЭГЭЭ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД Б… 18 цагийн өмнө
УВС АЙМАГ ДАХЬ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИЙН АЛБАН ХААГЧ ОСГОЖ АМ… 19 цагийн өмнө
ӨНДӨРХААН-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМУУДАД ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ 21 цагийн өмнө
ОХИДЫН ЧИМЭЭГ ЧАГНАЯ 21 цагийн өмнө
С.ОДОНТУЯА ГИШҮҮНИЙ БОЛОВСРУУЛСАН “БАРУУН БҮС”, “ТӨВИЙН БҮС”, “ЗҮҮН БҮ… 2024/03/01
ТӨРСӨН ААВЫГАА “АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ НАС БАРСАН” ГЭЖ ХУУРАМЧ МАТЕРИАЛ Б… 2024/02/28
ХАРЬЯАЛАХ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГДАА БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ЛОМБАРДУУД ЦААШИД ҮЙЛ… 2024/02/28
ГУРАВДУГААР САРД ЦАХИЛГААН ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ 2024/02/28
ТӨВ БАНКНУУДЫН ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2024/02/28
П.САЙНЗОРИГ: БОГДХАН УУЛЫН ХИЛИЙН ЦЭСТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭЖ, … 2024/02/28
КИРГИЗТЭЙ ФИНТЕК КОМДАНИУДЫГ ДЭМЖИХ, ХИЛ ДАМНАСАН САНХҮҮГИЙН АЖИЛЛАГА… 2024/02/28
УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛҮҮДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАР… 2024/02/28
Б.БАЯРМААГИЙН ҮЙЛДЭЛД ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА ТООЦНО 2024/02/27
ГАЗАР ДАВХЦУУЛАН ОЛГОЖ, ОРЦ, ГАРЦ ХААЖ, БАРИЛГА БАРЬЖ БУЙ АСУУДЛЫГ ХУУ… 2024/02/27
ГУРВААС ДЭЭШ ЖИЛ ҮЗЛЭГТ ОРООГҮЙ МАШИНЫГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСНА 2024/02/27
ЗАВХАН ГОЛЫН ЭХЭЭР 42 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ 2024/02/27
ОРОН НУТГИЙН 416 КМ ЗАМЫГ НЭЭЖЭЭ 2024/02/27
БЗС-ААС ОЛГОГДСОН 4,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ … 2024/02/27
Б.БАТЗОРИГ: МАНСУУРСАН ЭТГЭЭД НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨЖ, НОХОЙД ӨГСӨН ГЭХ МЭД… 2024/02/26
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН ЦАЛИНГ 3,500,000 ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ… 2024/02/26