ОХУ-ЫН “РОСНЕФТЬ” КОМПАНИЙН ХУВЬД МОНГОЛ УЛСЫГ ТҮЛШЭЭР ХАНГАХ ХАНГАЛТТАЙ НӨӨЦ БАЙГАА

Э.ЭНХЧИМЭГ
2023/11/29

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай хоёр улс хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж бодож байна. ОХУ-ын Засгийн газрын “Роснефть” компанийн хувьд Монгол Улсыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа, төдийгүй ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, 2023 оны 11 дүгээр сарын 29-нд 117 вагон, 11 дүгээр сарын 30-нд 54 вагон, 12 дугаар сарын 01-нд 67 вагон, 12 дугаар сарын 02-нд 120 вагон, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө гарсан. Бид хоёр талдаа хариуцлагаа нэмэгдүүлж, төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тухай бүр мэдээлэл солилцоод явах нь чухал гэсэн юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭЛЭГЛЭЖ БУЙ БИЧЛЭГЭЭ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД Б… 17 цагийн өмнө
УВС АЙМАГ ДАХЬ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИЙН АЛБАН ХААГЧ ОСГОЖ АМ… 18 цагийн өмнө
ӨНДӨРХААН-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМУУДАД ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ 19 цагийн өмнө
ОХИДЫН ЧИМЭЭГ ЧАГНАЯ 20 цагийн өмнө
С.ОДОНТУЯА ГИШҮҮНИЙ БОЛОВСРУУЛСАН “БАРУУН БҮС”, “ТӨВИЙН БҮС”, “ЗҮҮН БҮ… 2024/03/01
ТӨРСӨН ААВЫГАА “АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ НАС БАРСАН” ГЭЖ ХУУРАМЧ МАТЕРИАЛ Б… 2024/02/28
ХАРЬЯАЛАХ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГДАА БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ЛОМБАРДУУД ЦААШИД ҮЙЛ… 2024/02/28
ГУРАВДУГААР САРД ЦАХИЛГААН ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ 2024/02/28
ТӨВ БАНКНУУДЫН ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛ БОЛЛОО 2024/02/28
П.САЙНЗОРИГ: БОГДХАН УУЛЫН ХИЛИЙН ЦЭСТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭЖ, … 2024/02/28
КИРГИЗТЭЙ ФИНТЕК КОМДАНИУДЫГ ДЭМЖИХ, ХИЛ ДАМНАСАН САНХҮҮГИЙН АЖИЛЛАГА… 2024/02/28
УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛҮҮДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАР… 2024/02/28
Б.БАЯРМААГИЙН ҮЙЛДЭЛД ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА ТООЦНО 2024/02/27
ГАЗАР ДАВХЦУУЛАН ОЛГОЖ, ОРЦ, ГАРЦ ХААЖ, БАРИЛГА БАРЬЖ БУЙ АСУУДЛЫГ ХУУ… 2024/02/27
ГУРВААС ДЭЭШ ЖИЛ ҮЗЛЭГТ ОРООГҮЙ МАШИНЫГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСНА 2024/02/27
ЗАВХАН ГОЛЫН ЭХЭЭР 42 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ 2024/02/27
ОРОН НУТГИЙН 416 КМ ЗАМЫГ НЭЭЖЭЭ 2024/02/27
БЗС-ААС ОЛГОГДСОН 4,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ … 2024/02/27
Б.БАТЗОРИГ: МАНСУУРСАН ЭТГЭЭД НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨЖ, НОХОЙД ӨГСӨН ГЭХ МЭД… 2024/02/26
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН ЦАЛИНГ 3,500,000 ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ… 2024/02/26