ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг ХЭҮК-ын оролцоотойгоор хянан шалгахаар болсон.
Тэгвэл Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсан шалтгаан тодорхой болсон эсэх ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Зэвсэгт хүчний анги салбаруудад шалгалт хийх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр Хүний эрхийн комиссыг байгуулан ажиллаж байгаа.
Амиа алдсан цэргийн хувьд шүүх шинжилгээний дүгнэлт нь мөрдөн байцаалтын асуудал учраас нэмэлт мэдээлэл өгөхгүй" гэв.