Дундговь аймгийн Хулд сумын нутагт 17:00 цагийн орчимд Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Ниссан-Эдван загварын дөрвөн зорчигчтой суудлын машин, Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 хүн тээвэрлэж явсан Юниверс загварын автобустай мөргөлдөж, суудлын машинд зорчиж явсан хоёр хүн нас барсан байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч бүхээгтээ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргээд байна.